“ТУУЛ УСАН ЦОГЦОЛБОР” ТӨСӨЛ УЛААНБААТАР ХОТЫН УРТ ХУГАЦААНЫ УСАН ХАНГАМЖИЙН СУУРИЙГ БЭХЖҮҮЛНЭ.

“ТУУЛ УСАН ЦОГЦОЛБОР” ТӨСӨЛ УЛААНБААТАР ХОТЫН УРТ ХУГАЦААНЫ УСАН ХАНГАМЖИЙН СУУРИЙГ БЭХЖҮҮЛНЭ.



🇲🇳 Улаанбаатар хотын урт хугацааны ус хангамжийн найдвартай эх үүсвэрийг бүрдүүлэх зорилготой “Туул усан цогцолбор” төслийн нэгдүгээр шатны техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ) боловсруулах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.

🇲🇳🇮🇳Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Kalpataru Projects International Limited (KPIL) компанийн боловсруулж буй ТЭЗҮ-ийн хүрээнд газар доорх болон гадаргын усны нөөц, ашиглалтын боломж, инженерийн үндсэн шийдлүүдийг нарийвчлан тодорхойлж, Улаанбаатар хотын баталгаат усан хангамжийн эх үүсвэрийг бүрдүүлэх суурийг боловсруулж байна.

🏗️ Төслийн үндсэн үзүүлэлтүүд:
✅ 50–100 сая м³ ус хуримтлуулах хүчин чадал
✅ 685.15 метр урт, 35.8 метр өндөр далан
✅ 19.84 метрийн гүнтэй усан сан
✅ 5,569 км² ус хурах талбай

🌿 Төсөл хэрэгжсэнээр Улаанбаатар хотын усан хангамжийн тогтвортой байдлыг бэхжүүлэхээс гадна Туул голын экологийн урсацыг хадгалах, үерийн эрсдэлийг бууруулах, усны нөөцийн урт хугацааны менежментийг сайжруулах ач холбогдолтой.

🇲🇳✅"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК" ХХК нь Нийслэлийн стратегийн ач холбогдол бүхий дэд бүтцийн төслүүдэд хөрөнгө оруулалтын тогтвортой санхүүжилтийн боломжийг өргөжүүлэх, хөрөнгийн зах зээлд суурилсан санхүүжилтийн шийдлийг хөгжүүлэх чиглэлээр ажиллаж байна.
💧Усны аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг дэмжих ийм төрлийн төслүүд нь урт хугацааны хөрөнгө оруулалт татах чадавхыг нэмэгдүүлэх чухал суурь болдог.