ЕВРОПЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БАНКТАЙ ХӨГЖЛИЙН ТӨСЛҮҮДИЙН САНХҮҮЖИЛТИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО.

ЕВРОПЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БАНКТАЙ ХӨГЖЛИЙН ТӨСЛҮҮДИЙН САНХҮҮЖИЛТИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО.

 

🇲🇳✅"Нийслэлийн өмчит Улаанбаатар Хөрөнгө Оруулалт, Менежмент ҮЦК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Гангамөрөн, Үйл ажиллагаа, комплайнсын газрын дарга Л.Цолмонтуяа болон холбогдох албаны төлөөлөл Люксембургийн Их Гүнт Улс дахь Европын Хөрөнгө Оруулалтын Банк /European Investment Bank–EIB Global/-ны төв байранд албан уулзалт хийлээ.

✅ Уулзалтад Европын Хөрөнгө Оруулалтын Банкны Дэд Ерөнхийлөгч Марек Мора, Олон Улс хариуцсан харилцаа, хөрөнгө оруулалтын ахлах ажилтан Жан-Филипп, Ахлах зээлийн ажилтан Патрик Легофф болон тус банкны багийн төлөөлөл оролцов.

➡️ Уулзалтаар Европын Хөрөнгө Оруулалтын Банкны Монгол Улс дахь үйл ажиллагаа, Европын Холбооноос гадуурх улс орнуудад хэрэгжүүлж буй хөрөнгө оруулалт, нэн хөнгөлөлттэй санхүүжилтийн боломжийн талаар мэдээлэл солилцлоо.

✅ Мөн Гүйцэтгэх захирал Г.Гангамөрөн Улаанбаатар хот болон орон нутагт хэрэгжүүлэх боломжтой нар, салхи, усан цахилгаан эрчим хүч, дижитал дэд бүтэц зэрэг хөгжлийн төслүүдийг танилцуулж, “Нийслэлийн өмчит Улаанбаатар Хөрөнгө Оруулалт, Менежмент ҮЦК” ХХК-ийн зүгээс санхүүжилтийн бүтэц боловсруулах, зөвлөх үйлчилгээ үзүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжийг онцлов.

📌 Талууд Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний арвин нөөц, газарзүйн байршил, цаг уурын давуу талаа ашиглан тогтвортой хөгжил, дижитал эдийн засгийн чиглэлээр бүс нутгийн шинэ төв болох боломжтойг тэмдэглэлээ.

✅ Хамтын ажиллагааны дараагийн уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулахаар санал нэгдэв.

🇲🇳✅ “Нийслэлийн өмчит Улаанбаатар Хөрөнгө Оруулалт, Менежмент ҮЦК” ХХК нь Олон Улсын санхүүгийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, Нийслэл болон орон нутгийн хөгжлийн төслүүдэд урт хугацааны, хөнгөлөлттэй санхүүжилтийн эх үүсвэр татах чиглэлээр ажиллаж байна.